ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
20 Тууш замын хөдөлгөөн
20.1. Тууш замд дараахь зүйлийг хориглоно:
а/ явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизм, мөн техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн;
б/ бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг ба хоёр дахь эгнээнээс бусад эгнээгээр явах;
в/ 5.17 буюу 6.12 тэмдгээр заасан зориулалтын зогсоолоос бусад хэсэгт түр ба удаан зогсох;
г/ ухрах болон буцаж эргэх;
д/ жолоодлогын дадлага хийх.
20.2. Тууш замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл энэ дүрмийн 9.3-ын “б”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэж, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.